Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 12 дугаар сарын тойм
Баян Өлгий аймгийн 2023 оны 12 дугаар сарын гадаргын
усны чанарын тойм
1. Гадаргын усны чанар
Баян Өлгий аймгийн Ховд голын дагуух усны чанарын хяналт шинжилгээнийцэгүүдэд хөтөлбөрийн дагуу Ховд-Өлгий дээд, Ховд-Өлгий доод цэгүүдээс 2023 оны 12 дугаар сарын 13 ны өдрүүдэд дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2 цэгийн усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2022оны 1-12, 2023 оны 12 дугаар сарын байдлаар Зураг 1-т харууллаа.
Зураг1 Голын дагуух цэгүүдийн усныцахилгаан дамжуулах чанар
2023 оны 12 дугаар сард Өлгий хотоос дээших Ховд-Өлгий дээд цэгт усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 190.6 мкСи/см, Өлгий хотоос дооших Ховд-Өлгий доод 180.5 мкСи/см байна.
Хүснэгт1.Усны гол ионуудын агууламж
Харуул |
Хатуу лаг, мг-экв/л |
Ca, мг/л |
Mg, мг/л |
K+Na, мг/л |
SO4, мг/л |
Cl, мг/л |
HCO3, мг/л |
Эрдэсжилт, мг/л |
Ховд- Өлгий дээд |
1.24 |
16.0 |
5.4 |
15.3 |
13.8 |
3.2 |
89.7 |
143.4 |
Ховд- Өлгий доод |
1.20 |
16.0
|
4.9 |
15.8 |
13.6 |
3.2 |
89.1 |
142.6 |
MNS4586:98 |
|
|
|
|
100 |
300 |
|
|
Ховд голын дагуух дээд,доод хяналт шинжилгээний цэгүүдэд ерөнхий хатуулагийг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 1.5 мг-экв/л-ээс бага байгаа нь “маш зөөлөн ус” ангилалд орж байна.
Хүснэгт 2.Усны биогенийн нэгдлүүдийн агууламж
Харуул |
Ph |
УХ, мг/л |
БХХ5, мг/л |
ПИЧ мг/л |
NH4, мг/л |
NOз, мг/л |
NO2, мг/л |
Р, мг/л |
Ховд- Өлгий дээд |
7.06 |
9.28 |
1.44 |
1.44 |
0.03 |
0.34 |
0.001 |
0.002 |
Ховд- Өлгий доод |
6.97 |
9.12 |
1.60 |
1.28 |
0.03 |
0.35 |
0.001 |
0.002 |
MNS4586:98 |
|
4.00< |
3.0 |
|
0.50 |
9.00 |
0.020 |
0.100 |
Тайлбар:УХ-Ууссан хүчилтөрөгч;Бхх5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Ховд-Өлгий дээд, Ховд-Өлгий доод цэгүүдээс биогенийн нэгдлүүд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж давсан тохиолдол гараагүй.
Зураг2.Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж
Зураг3.Усны Аммоний агууламж/NH4/
Дүгнэлт:
Ховд голын усанд 2023 оны 12 дугаар сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Ховд голын усны эрдэсжилт 142.6-143.4 мг/л-т хэлбэлзэж байна.
Ховд голын ууссан хучилтөрөгчийн горим Өлгий хотоос дээш болон дооших цэгүүдэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ