Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
1990-2016 оны 5,6 саруудын хур тунадасны өөрчлөлт


1990-2015 оны 5 саруудын тунадасыг дээрх зургаас үзвэл 9,8 мм хэмжээний тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулвал 1,1 мм-ээр өссөн.Өөрөөр хэлбэл олон жилийн дундаж хур тунадасны хэмжээ 8,7 мм байна. харин 2015 оны 5 сард 8,2 мм хэмжээний хур тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад 0,5 мм-ээр бага хэмжээгээр орсон байна. 2016 оны 5 сарыг олон жилийн дундажтай харьцуулахад 1,4 мм-ээр бага хэмжээний хур тунадас орсон. Хамгийн их хур тунадас 2015 оны 5 сард Дөчин жилд 97,3 мм Ногооннуурт 9,1 мм хамгийн бага хэмжээний тунадас орсон.
Харин нийт нутгаар 2017 оны 5 сард 5,4 мм хэмжээний тунадас орсон бөгөөд 1990-2016 оны олон жилийн дундажтай харьцуулахад 4,4 мм хэмжээний бага тунадас орсон байна.
2017 онд хамгийн их тунадас Өлгий, Улаанхуст 10,1-11,9 мм, хамгийн бага тунадас Баяннуур Ногооннуурт 0,0-2,0 мм хэмжээний тунадас орсон байна.
1990-2016 оны 06 дугаар саруудын хур тунадасны хэмжээ дунджаар 23,6мм тунадас оржээ .
6 дугаар сарын олон жилийн дундаж хур тунадас 20,9 мм байна .Нийт нутгаар 2017 оны 6 сард 20,3 мм хэмжээний хур тунадас орсон. 2017 оны хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад 0,6 мм-ээр бага хэмжээний хур тунадас орсон.
Хамгийн их тунадас Алтайд 36,8 мм, Дэлүүн, Цэнгэлд 28,7-28,9 мм орсон бол хамгийн бага нь Ногооннуурт 2.2мм орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дэлүүн, Алтай, Буянт, Цэнгэл Толбо сумдад дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон . Ялангуяа Ногооннуур, Өлгий, Булган сумдад дунджаас 18,8-19,0 мм-ээр бага хур тунадас орсон. Харин Алтай сум 10,6 мм-ээр олон жилийн дунджаас ахиу орсон.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
1990-2016 оны 5,6 саруудын хур тунадасны өөрчлөлт | 2017-11-14 | 2023-05-28 | 1262 |