Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ХААЦУ-ын 2 сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2021-02-27 11:28:09

ХААЦУ-ын 2 сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээ

Агаарын температур: Тус арав хоногт агаарын дундаж температур Алтай, Булган Цэнгэл, Даянд  -10,2...-15,3 градус бусад нутгаар -5,2... -8,8 градус,  үнэмлэхүй бага температур Даянд -28 градус бусад нутгаар -19 ...-24 градус хүйтэн байсан. Үнэмлэхүй их температур Баяннуурд, Ногооннуур, Улаанхус, Өлгийд 8...13 градус бусад нутгаар 1…7 градус дулаан байсан байна.

 Хөрсний температурын хувьд: Хөрсний дундаж температур Булган, Даянд  -17  градус бусад нутгаар -6...-12 градус хүйтэн байсан. Үнэмлэхүй их температур Булган, Цэнгэл, Даянд 1...7 градус бусад нутгаар 12...20 градус дулаан байсан. Үнэмлэхүй бага температур Даян, Алтай ,Булганд -30...-33 градус бусад нутгаар  -22...-26 градус хүйтэн байсан.

Хур тунадас : Тус  арав хоногт Толбо, Даян, Булганы нутгаар 0,7... 3,3мм  тунадас орсон байна.  Бусад нутгаар тунадас ороогүй байна.

Салхи: Тус арав хоногт салхины хамгийн их хурд нь Өлгий, Ногооннуур, Сагсайд 20...23м/с бусад нутгаар  11...18 м/с хүрсэн байна.

ХАА-н үйлдвэрлэлд  мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, бог мал төллүүлэх ажлууд үргэлжилж байна. Булганы нутгаар өвөлжилтийн байдал дунд зэрэг бэлчээрийн хүрэлцээ муу бусад нутгаар өвөлжилтийн байдал хэвийн байна.

 

Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч С.Сураган