Урьдчилсан мэдээ > Улиралын төлөв
Улиралын төлөв


2023 оны II сараас 2023 оны IV сарын цаг агаарын мэдээ
Хоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн ихэнх -22...-28°C, бусад хэсгээр -14...-22°C хүйтэн байдаг бол 2 дугаар сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 0–2 мм хур тунадас ордог бол 2 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага хур тунадас орох төлөвтэй байна.
Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-18°С, бусад хэсгээр -6...14°С хүйтэн байдаг бол 3 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байна.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 0–4 мм хур тунадас ордог бол 3 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн ихэнх хэсгээр -2...-8°С хүйтэн, бусад хэсгээр 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг бол дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 0–4 мм хур тунадас ордог бол 4 дүгээр сарын нийлбэр хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байна.