> Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлөх “ӨЛГИЙ-БОРОО” экспедицийн 2020 оны 05 дугаар 1-нээс 6-ны хооронд ажилласан үйл ажиллагаа

Шинэчлэгдсэн: 2024-04-08 17:18:40

ЦУОШГазрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-наас А\73 дугаар тушаалын дагуу “Өлгий-Бороо” экспедици болон ноцоох зуухнууд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулахдаа ЦУОШГ, ИНЕГ-ын даргын 2011 оны хамтарсан А\450\167 дугаар тушаалаар батлагдсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үед агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах” журам, ЦУОШГ, ИНЕГ-ын даргын хамтарсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааны үед нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах талаар хамтран ажиллах гэрээ, Цагдаагийн ерөнхий газар, МХЕГазрын даргын 2015 оны хамтарсан А\32\231 дугаар тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн холбогдох заалтыг мөрдөж ажиллаж байгаа.

Энэ жилийн хувьд 24 ширхэг пуужин, 14 ширхэг түлштэй үйл ажиллагаагаа эхэлж байна.

5 дугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанхус, Буянт, Толбо сумдад 6 ширхэг пуужин зарцуулж ажиллав., 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанхус, Цэнгэл, Сагсай сумдын нутаг дэвсгэрт ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг явуулж нийт 6 ширхэг пуужин зарцуулж ажиллав. Тухайн өдрүүдэд үр дүнтэй ажилласан.