> Цаг уурын шинжилгээний мэдээ

Цаг уурын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2021-02-25 13:43:12

2020 оны 12 дугаар сарын тойм

    Тус сард манай аймагт 12 дугаар сарын агаарын дундаж  температур 16.9 °С...25,9 °С -ын хооронд хүйтэн байгаа ба олон жилийн дунджаар харьцуулахад  3,0 °С градусаар хүйтэн гарчээ.2019 онтой  тус сарын агаарын дунджыг харьцуулахад  4,4  °С градусаар хүйтэн  гарсан байна.

Агаарын үнэмлэхүй их температурын  сарын явц

Агаарын үнэмлэхүй их температур нь Баяннуур нутагт 2,1 градус хүйтэн , үнэмлэхүй бага  температур  Дэлүүн нутгаар 32,5 градус хүйтэн гарсан байв.

Хөрсний температур: Хөрсний дундаж температур нийт нутгаар 19...25 градусын хооронд хэлбэлзэж байгаа ба үнэмлэхүй их  температур  Дэлүүн, Ялалт, Улаанхус нутгаар 1,0 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур  Даян нутгаар 44 градус хүйтэн хоносон байв. 2019 онтой харьцуулахад хөрсний дундаж температур 5,2 градусаар хүйтэн байв.

Тус сард манай нутгийн хэмжээгээр  1,5 мм хэмжээний нийлбэр тунадас орсон бөгөөд  дунджаар 0,1 мм тунадас унасан байна.Олон жилийн нийлбэр дундаж орчим байна.2019 оны тунадасны хэмжээтэй харьцуулвал 0,6 мм-ээр бага тунадас орсон байгаа нь зургаас харагдаж байна.

Сарын нийлбэр хур тунадасны хэмжээний явц /мм/

Салхины горим:  Тус сард нийт нутгаар 8-18 м/с-ийн   хурдтай салхилсан бөгөөд  хамгийн их  өрөвхийлөлт  Өлгийд 20 м/с  хурдтай гарсан байна.Нийт нутгаар салхины хурд  1,3 м/сийн орчим байна. 

 

 

Чийгийн горим: Тус сард нийт нутгаар дундаж чийг  58 %-тай гарсан. Өмнөх оны 12 сартай харьцуулвал  6%-иар буурсан үзүүлэлттэй байна.

 

Сарын тойм бичсэн: ЦУУА-ын технологич инженер А.Базар