Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Баян Өлгий аймгийн гадаргын болон хаягдал усны чанарын 2023 оны 04 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-05-28 11:01:35

Баян Өлгий аймгийн 2023 оны 04 дүгээр сарын гадаргын

усны чанарын тойм

1.         Гадаргын усны чанар

Баян Өлгий аймгийн Ховд голын дагуух усны чанарын хяналт шинжилгээнийцэгүүдэд хөтөлбөрийн дагуу Ховд-Өлгий дээд, Ховд-Өлгий доод,Ховд-Баяннуур,Булган-Булган,Буянт-Дэлүүн, Согоог-Хөх хөтөл, Сагсай-Буянт цэгүүдээс 2023 оны 04 дүгээр сарын 03-06 ны өдрүүдэд дээж авч химийн найрлага,  чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

7 цэгийн усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2022оны 1-12, 2023 оны 04 дүгээр сарын байдлаар Зураг 1-т харууллаа.

 

Зураг1.Ховд голын дагуух цэгүүдийн усныцахилгаан дамжуулах чанар

2023 оны 04 дүгээр сард Өлгий хотоос дээших Ховд-Өлгий дээд цэгт усны цахилгаандамжуулах чанар /ЦДЧ/ 228,4 мкСи/см, Өлгий хотоос дооших Ховд-Өлгий доод 225.0 мкСи/см, Ховд-Баяннуур цэгт 247.1 мкСи/см, Булган-Булган 174,2 мкСи/см,Буянт-Дэлүүн 569,0 мкСи/см, Согоог-Хөх хөтөл 366,0 мкСи/см, Сагсай-Буянт цэгт 212,8 мкСи/см байна.

Хүснэгт1.Усны гол ионуудын агууламж

Харуул

Хатуу

лаг, мг-экв/л

Ca, мг/л

Mg, мг/л

K+Na, мг/л

SO4, мг/л

Cl, мг/л

HCO3, мг/л

Эрдэсжилт, мг/л

Ховд- Өлгий дээд

1.80

20.0

9.7

13.8

8.9

5.7

122.0

180.1

Ховд- Өлгий доод

1.80

20.8

9.2

12.5

  7.7

5.7

120.8

176.7

Ховд-Баяннуур

1.80

22.4

8.3

12.5

12.4

6.4

113.5

175.5

Булган-Булган

1.24

19.2

3.4

9.0

5.1

3.2

85.4

125.3

Буянт-Дэлүүн

3.48

38.5

19.0

46.8

89.8

24.8

169.6

388.5

Согоог-Хөх хөтөл

3.24

35.3

18.0

13.8

10.0

6.4

207.5

291.0

Сагсай-Буянт

1.60

20.8

6.8

8.5

6.6

5.0

101.3

149.0

MNS4586:98

 

 

 

 

100

300

 

 

 

Ховд голын дагуух дээд,доод, Баяннуур хяналт шинжилгээний цэгүүдэд ерөнхий хатуулагийг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 1.80 мг-экв/л байгаа нь “зөөлөн ус”, Булган-Булган голын ус 1.24 мг-экв/л байгаа нь “маш зөөлөн ус”,,Буянт-Дэлүүн 3,48 мг-экв/л байгаа нь “зөөлөвтөр ус”, Согоог-Хөх хөтөл 3,24 мг-экв/л байгаа нь “зөөлөвтөр ус”,Сагсай-Буянт 1.60 мг-экв/л байгаа нь “зөөлөн ус”-ангилалд орж байна.

Хүснэгт 2.Усны биогенийн нэгдлүүдийн агууламж

Харуул

Ph

УХ, мг/л

БХХ5,

мг/л

ПИЧ

мг/л

NH4,

мг/л

NOз,

мг/л

NO2,

мг/л

Р,

мг/л

Ховд- Өлгийдээд

7.38

8.16

0.64

1.60

0.18

0.16

0.007

0.008

Ховд- Өлгийдоод

7.46

8.00

0.64

1.92

0.15

0.17

0.005

0.008

Ховд-Баяннуур

7.37

 

 

0.80

0.53

0.16

0.004

0.008

Булган-Булган

7.20

 

 

2.88

0.06

0.25

0.002

0.008

Буянт-Дэлүүн

7.43

 

 

5.92

0.37

0.37

0.018

0.010

Согоог-Хөх хөтөл

7.49

 

 

1.44

0.09

0.38

0.006

0.008

Сагсай-Буянт

6.97

 

 

2.08

0.35

0.33

0.003

0.002

MNS4586:98

 

4.00<

3.0

 

0.50

9.00

0.020

0.100

Тайлбар:УХ-Ууссан хүчилтөрөгч;Бхх5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч

Ховд-Өлгий дээд, Ховд-Өлгий доод, Ховд-Баяннуур ,Булган-Булган,Буянт-Дэлүүн, Согоог-Хөх хөтөл, Сагсай-Буянт цэгүүдээс биогенийн нэгдлүүд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж давсан тохиолдол гараагүй.  Ховд-Баяннуур цэгийн Аммони агууламж нь 0,53мг/л байгаа нь  хүлцэх агууламжаас /MNS4586:98/  1.06%-иар давсан үзүүлэлттэй байна.

Зураг2.Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж

Зураг3.Усны Аммоний агууламж/NH4/

 

2. Өлгий хотын хаягдал бохир yc цэвэрлэх байгууламжын усны хяналт шинжилгээ

2023 оны 04 дүгээр 06-ны өдөр Баян Өлгий аймагийн хаягдал yc цэвэрлэх СУАТ цэвэрлэх байгууламж /ЦБ/-ийн хаягдал бохир yc орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4953:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/- тэй харьцуулан Хүснэгт 3-т үзүүллээ.

Хүснэгт 3.Өлгий хотын хаягдал бохир yc цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж

 

Хаягдалбохир yc цэвэрлзх байгууламж

Copьu авсан цэг

 

pH

 

Ж/б, мг/л

 

БХХ5,

мгlл

 

ПИЧ,

мг/л

 

NH4,

мг/л

 

NO2,

мг/л

 

NO3,

мг/л

 

Цэвэр шит,%

СУАТ ЦБ

Гарах

6.97

29

136

32

27.6

0.12

0.24

29.1 %

 

Орох

7.80

58

192

64

 

 

 

MNS 4943:2015

 

6-9

30.0

20.0

20.0

15.00

 

 

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа yc 29.1%-ийн цэвэршилттэй байсан.

СУАТ цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2022 оны 3-11, 2023 оны 4 дүгээр сарын байдлаар зураг 4-5-p зурагт харууллаа.

Зураг 4. СУАТ цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар

Зураг 4. СУАТ цэвэрлэх байгууламжийн жинлэгдэх бодис

 

Дүгнэлт:

Ховд голын усанд 2023 оны 04 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Ховд голын усны эрдэсжилт 175.5-180.1 мг/л-т хэлбэлзэж, Булган-Булган 125.3 мг/л,Буянт-Дэлүүн 388.5 мг/л, Согоог-Хөх хөтөл 291.0 мг/л, Сагсай-Буянт голын усанд 149 мг/л -т байна.

Ховд голын ууссан хучилтөрөгчийн горим Өлгий хотоос дээш болон дооших цэгүүдэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгийн хаягдал усны шинжилгээний дүнгээс үзэхэд  Өлгий сумын  Суат” ХХК–ны цэвэрлэх байгууламжийн бохир ус нь   MNS4943:2015 стандарт дах зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад перманганатын исэлдэх чанар 1.6 дахин давсан үзүүлэлттэй байна.

Хаягдал yc цэвэршүүлэх байгууламж болох СУАТ ХХК нь 29.1%-тайгаар цэвэршүүлсэн усыг хөрсөнд шингээж механик аргаар цэвэршүүлж байна.

 

БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ