Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХАА-н 1-р сарын нэгдүгээр арав хоногийн мэдээний байдал:


Агаарын температур: Тус арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 22,2-27,7 градус хүйтэн, Даян багийн нутгаар өдөртөө 28,4 градус, шөнөдөө -38 градус хүйтэн байсан.Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 11-20 градус хүйтэн ба шөнөдөө нийт нутгаар 32-35 градус,Даянд 42 градус хүйтэн байв.
Хөрсний температурын хувьд: Өдөртөө үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 10-17 градус хүйтэн байсан ба шөнөдөө үнэмлэхүй бага температур нийт нутгаар 35--40градус ,Даян,Алтайд 42-43градус хүйтэн болсон байна.
Цас: Тус арав хоногт нийт нутгаар 0,0-1,0 мм тунадас орсон.Алтайд 13см ,Даян багийн нутгаар 16см зузаан цастай байна.
Салхи:Тус арав хоногт ихэнх нутгаар 4-10м/с ,хамгийн их нь Өлгийд 10 м/с хүрч цасан шуурга шуурсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд мал оторлох ,нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжилэн явагдаж байна. Нийт нутгаар уулаараа 4-10 баллын цастай , цасны хунгарын зузаан Булган,Алтайд 25-60 см ба Даян, Алтай, Булган сумын төвүүдэд 4-16см зузаан цастай ,бусад сумын төвүүдэд 0-3см цастай өвөлжилтийн байдал ихэнх сумдад хүндрэх төлөвтэй бэлчээрлэлтгүй их хүйтэн байна.
Тойм бичсэн :ХААЦУ-н инженер Х.Азине.