Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХААЦУ-ын 2022 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээ.


Агаарын температур(Air temperature): : Тус арав хоногт агаарын дундаж температур, Өлгий, Сагсай, Улаанхус, Буянт, Цэнгэл, Ногооннуур сумын нутгаар -16,3....-20,2 градус Дэлүүн, Алтай, Баяннуур, Даян багийн нутгаар -20,6...-28,1 градус, үнэмлэхүй бага температур Алтай, Баяннуур, Дэлүүн,Толбо, Даян багийн нутгаар -33....-41 градус бусад нутгаар -27...-31 градус Үнэмлэхүй их температур нийт нутгаар -6...-13 градус байсан байна.
Хөрсний температурын хувьд(Soil temperature): Хөрсний дундаж температур , Ногооннуур, Баяннуур, Дэлүүн, Булган, Алтай, Цэнгэл, Даянд -20..-31 градус бусад нутгаар -16...-19 градус,Үнэмлэхүй их температур Дэлүүн, Алтай, Ногооннуур, Булган, Улаанхус, Өлгий, Толбо, Цэнгэл, Сагсай сумын нутгаар 4....-4 градус бусад нутгаар -4..-11 градус, Үнэмлэхүй бага температур Булган, Дэлүүн, Баяннуур,Өлгий, Алтай, Даянд -34...-46 гурадус бусад нутгаар -31...-33 градус хүйтэн байсан байна.
Хуртунадас (Precipitаtion: Тус арав хоногт Өлгий, Ногооннуур, Алтай, Сагсай, Толбо, Цэнгэл, Даян багт 0,0...0,4 мм хур тунадас орсон, бусад нутгаар хур тундас ороогүй байна.
Салхи(Wind): Тус арав хоногт салхины хамгийн их хурд Өлгий, Ногооннуур, Алтай, Дэлүүн, Булган, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Даян багийн нутгаар 10....16 м/с бусад нутгаар 4...9 м/с салхи ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: МАА-ын үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж, Баяннуур, Ногооннуурт бог, Толбод бод мал төллөж Алтай, Даян багуудад малчид нүүдэл хийх ажил эхэлсэн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч Х.Бахыт.