Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Уур амьсгалын тодорхойлолт 1

Шинэчлэгдсэн: 2024-04-19 03:46:17

Манай гариг агаар мандал гэдэг хийнээс  тогтсон давхаргаар хучигдсан байдаг. Энэ хий нь биднийнг Нарны хортой туяанаас хамгаалддаг. Агаар мандал 900 км зузаантай. Эхний 10 км-т тропосфер гэж нэрлэдэг бидний амьсгалдаг, байнгын хөдөлгөөнтэй агаар байдаг.  Агаар мандал, тропосфер  дэх агаарын хөдөлгөөн, эдгээрийн шалтгаан, үүнээс үүдэлтэй цаг уурын нөхцөл, хэзээ болох зэргийг “цаг уурын судлал” /метериологи/-аар мэдэж болдог. Цаг уур судлал нь агаар мандлын, ялангуяа доод давхаргын найрлага, бүтэц, дотор явагдаж буй хөдөлгөөнийг мэдэх, ойрын үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргах зорилготой шинжлэх ухааны нэгэн салбар юм.

Нар, Нарны аймгийн бусад гаригууд, тэдгээрийн дагуулуудын агаар мандал ч  цаг уурын судлал хамаатай. Цаг уурын судлалаар ойрын үеийн цаг агаарын байдал, цаг агаарын төрөл бүрийн зүйлийг судлах нь гол зорилго юм. Халууны хэм, агаарын даралт, салхи, чийгшил, үүлшилт, хур тунадас  зэрэг  богино хугацаан дахь агаар мандлын байдлыг цаг агаарын байдал, харин хамгийн багадаа 30-50 жил зэрэг урт хугацааны байдлыг уур амьсгал гэж нэрлэдэг. Уур амьсгал, цаг агаарын байдлыг судлахаас өмнө дараа зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Нар үгүй бол уур амьсгал, цаг агаарын үзэгдэл байхгүй байсан. Бороо, салхи, манан, цас, мөндөр, шуурга зэрэг цаг агаарын үзэгдэл нь Нарны агаар мандал үргэлжийн хөдөлгөөн байдгаас үүдэлтэй.

                        Баян-Өлгий аймгийн уур амьсгалын өөрчлөлт

Баян-Өлгий аймгийн нутаг нь далайн түвшнээс дээш 1350-4374 метр өргөгдсөн, өндөр уулсаар хүрээлэгдсэн учир эх газрын эрс тэс уур амьсгалтай юм. Манай аймгийн нутаг  дэвсгэр нь  Монгол Алтайн нурууны бүсэд байдаг мөнх цастай, өндөр уул хадтай, шовх сарьдаг, гол мөрний сав газар ихтэй.

Манай уулсын хамгийн өндөр уул Таван богд 4374 м, Цамбагарав 4108 м,  Цэнгэл хайрхан 3978 м зэрэг оргилууд оршдог. Монгол  Алтайн нууруудын хооронд хотгорууд олон байдаг. Тэдгээрийн томхон нь Даян, Толбо нуурын хотгор юм. Баян-Өлгий аймгийн нутгаар агаарын жилийн дундаж температур сүүлийн /1964-2004 он/  40 жилд 0,6 градусаар дулаарсанаас дулааны улиралд 0,28 градусаар,хүйтний улиралд 0,55 градусаар дулаарсан.

Жилийн 230-250 хоног нь цэлмэг, өвлийн улирал нь урт                            /дундажаар 231-255 хоног/ хур тунадас бага ихэнх нь 6, 7, 8 саруудад ордог онцлогтой. Жилийн дулаан сар нь 7-р сар бөгөөд дундаж температур нь Баяннуур, Ногооннуур нутгаар 15.3-18.3 градус, бусад нутгаар 19.5-22.2 градус дулаан байна Судалгааны материалаас үзэхэд: Өлгий 1995-2002 онд, Баяннуур, Ногооннуур, Булган нутгаар 30,0-38,6 градус хүрч  халуун ажиглагдаж байсан байна.

Манай аймагт жилийн турш баруун ба баруун хойноос салхи зонхилдог. Орон нутгийн хотгор гүдгэрээс ихээхэн хамаарна. Аймгийн хэмжээнд салхины дундаж хурд 2-3 м/с байх боловч, хавар намар салхины 15-20м/с, зарим үед 30-40 м/с хүрч элэгдэл ихээхэн гардаг юм. Ялангуяа Дэлүүн өртөөнд намарт 40 м/с салхи 2 удаа 34 м/с салхи 4 удаа давтагдсан байна.

Хур тунадас ихэвчлэн 6-8 саруудад ордог.Өвлийн саруудад хур тунадас бага ордог.

1995-2000 онуудад нийт тунадасны дундаж хэмжээ 561,8 мм

2001-2006 онуудад 515,4 мм

2007-2012 онуудад 678,5 мм  хэмжээний тунадас орсон бөгөөд , сүүлийн 12 жилийн  байдлаар хамгийн их тунадас 1996 онд  639,6мм , хамгийн бага нь 2002 онд 172,7 мм хэмжээний тунадас орсон.

Сүүлийн 7 жилд тунадасны хэмжээ ихэссэн үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна.